Buddha Mgl

  • Uploaded by: Myagmarsuren Shagdarsuren
  • 0
  • 0
  • February 2021
  • PDF

This document was uploaded by user and they confirmed that they have the permission to share it. If you are author or own the copyright of this book, please report to us by using this DMCA report form. Report DMCA


Overview

Download & View Buddha Mgl as PDF for free.

More details

  • Words: 3,322
  • Pages: 8
Loading documents preview...
Монгол дахь буддын боловсролын тухайд Доктор. профессор (Sc.h) Т.Содномдаргиа Докторант С.Даваадулам Нүүдэлчин Монголчуудын дунд байсан гэрийн уламжлалт сургалтаар хөвгүүдээ лам багшид шавь оруулж төвд үсэг үзүүлж “Итгэл” зэрэг хурлын уншлагын ном цээжлүүлж бурхны ном эрдмийн мөрөөр явуулах замд оруулдаг байж. Энэ тухайн хөвгүүнээ 7 – 8 насны үеэр хийд хүрээнээ нутгийн орон хийдийн гарлын багш ламдаа даатган шавилан суулгадаг ажээ. ХХ зууны эхэн үеийн байдлаар Монголд нэг айлын 3 хөвгүүний нэг нь ингэж лам болох явдал нийтлэгдүү байв. Судлаачдын үзэж байгаа XVIII зууны дунд үеэс буддын шашины Монголд бэхжиж дөрвөн аймаг нийслэл хүрээнд түүний сүм дуганы нөлөөний хүрээ өргөжин монголын нийгэм эдийн засагт бэхжиж ирсэн одоогийн улсын нийслэлд зүүн хүрээ Дашчойлин хийд ихэд өргөжихийн хэрээр 1738 онд “Далхан дэнж”–д Гандан- тэгчилэнийг шинээр байгуулагдсан байдаг. 1920 –оод оны байдлаар тэнд доорх бүтэцтэй монголын буддын шашины хурал, сургалт, номын газар бий болж тогтворжсон. Тэр үед их хүрээнээ оршин суугчид аймаг хошуудын харъяалалаар 30 аймаг болж хүрээний нутаг дэвсгэрийн зохион байгуулагдсан байлаа. Аймаг бүр өөрсдийн шүтдэг нөлөө бүхий лам хувраг ноёдоо бараадсан маягтай байжээ. Харин Гандантэгчилэн хийдийн хувьд монголын төр шашины тэргүүн VIII богд Жавзандамба хутагт тус хийдийн шар дуганд голлох дүйцсэн ёслолд суудаг сэнтийд залардаг монголын бурхан шашины төв газар болон хувирсан байв. Гандан хийдийг анх 1838 онд байгуулан босгосон нь томоохон дүйцсэн өдрүүдийн хурлын уншлага ёслолыг хийдэг гол төвлөрсөн газар болж эдүгээ ч монголын бурхан шашины гол төв хийдийн үүрэг гүйцэтгэсээр байна. Уламжлал ёсоороо эдүгээ буддын шашины дээд сургууль хичээллэж, эрдэм судлалын ажлууд явагдаж, ном бүтээл хэвлэж нийтлэх ажил хийж байгаагийн зэрэгцээ хийдийн хүрээний байранд Азийн буддистуудын олон улсын шашины байгууллага үйл ажиллагаа явуулж иржээ. Ардын хувьсгалын дараа 1920 –оод оны үеэр нийслэл хүрээний Гандантэгчилэн хийдийн дэвсгэр номын гол хийд цогчин дугануудаас гадна тусгай мэргэжлийн дацангууд ажиллаж байв. Тэдгээр нь төвдийн буддизмд тусгагдаж ирсэн их таван ухаан, бага таван ухааны үүдэл сурвалж бүхий мэдлэг ухааны олон салбаруудыг монголын буддизмын хүрээнд судалж байв. Тухайлбал дээр дурьдсанчлан Гандантэгчилэн хийдийн бүтцэд 10 дацан үйл ажиллагаа явуулж байгаад 1937 оны үеэрх улс төрийн түүхэн нөхцөл байдлын явцад үйл ажиллагаагаа зогсоосон байдаг юм. Түүхэн баримтуудаас үзэхэд 1930 –аад оны үеэр гэхэд Гандантэгчилэн хийдэд доорх сургалтын газрууд ажиллаж байв. Үүнд   

Дэчингалавы дуган – бурхны хутагийг олох зам мөр, орчлонгийн жам ёсны сургаал судалдаг Ламриндуган – Жанчивламримын сургаал Богд Зонховын бодь мөрийн тухай сургаалыг үздэг. Дашчойлин хийд – XVIII зууны үеийн төвдийн сэтгэгч буддын шашин философийн нэртэй сэтгэгч Гүнчин Жамъяншадавын бичсэн философи танин мэдэхүйн онолоос эхлэн судалдаг буддын шашины философийн дээд сургууль аж.



   

Гунгаачойлин хийд – XVIII – XIX зууны үеийн сэтгэгч Ванчин Содномдагвын бичсэн “Дуйра” зохиолыг гол баримтлан суралцдаг буддын шашин – философийн дээд сургууль аж. Идгаачойлин хийд – Сэраживзүн Чойжижанцан сурах бичгээр сургалт явуулдаг буддын шашины философийн дээд сургууль байжээ. Бадамего дуган – Тарнийн ёсны таван язгуурын дотроос бадамын язгуурыг голлон судалдаг. Эмч нарын дуган, зурхайн дацангууд ажиллаж байжээ. Цогчин дуган – эдүгээ Гандантэгчилэнд хурал номын үйл ажиллагаа явуулдаг Гандан шар дуган, зуугийн дуган зэрэг байрлаж үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Ингээд нийтдээ Гандантэгчилэнд 10 дуган хийд ажиллаж байсан, эдүгээ эдгээр дацангууд үндсэндээ ахин сэргэн үйл ажиллагаанд орж байна. Дээрх дацангууд үндсэндээ буддизмын мэдлэг ухааны сургалтын, одоогоор бол их, дээд сургуулийн хүрээнд байдаг сургалт – эрдэм шинжилгээний төв, дээд сургуулийн төрхтэй боловсролын байгууллагууд байсан юм. Дээрх дацангуудаас Дашчойлин, Гунгаачойлин, Идгаачойлин гэх буддизмын чойрын 1 (философийн) ном судлах төв, зурхай, эмийн дуган зэрэг нь тухайн үедээ монголын буддизмын эрдэм номын ариун газар байв. Тиймээс ч эдүгээ мэдлэг ухааны, зурхай, тэжээхүй ухаан, Энэтхэг, Төвд, Хятад, Япон зэрэг уламжлалт шинжлэх ухааны чиглэл хадгалагдан хөгжсөн, уламжлалт ба орчин үеийн шинжлэх ухааны ололт синтезлэгдсэн орны туршлага, эхний ээлжинд тэдний мэргэжилтний дэмжлэг оролцоотойгоор сэргээн хөгжүүлж, үндэсний сэхээтний нөөцтэй болох явдал эн тэргүүний зорилт байх ёстой. Энэ үүднээс монголын буддизмын боловсролын хүрээнд оруулж ирсэн ухааны их таван оронд буддын шашины сургаал буюу дотоод ухааныг Ламриндуганд үздэг философи – танин мэдэхүйн онолыг хийдэд үздэг, Ганданчиглэн хийд дэх Дашчойлин зэрэг чойрын 3 хийдэд үздэг. Харин Лувсандорж гавж байгуулах гэж байгаад амжаагүй гэдэг яруу найраг, ёгт өгүүлэхүй, холбон найруулахуй, жүжиглэхүй ухаануудыг дуун ухааны хийдийн сургалтыг хожим Гандантэгчилэн хийдийн ламтан Иштавхай гуай эрхлэн байгуулах бэлтгэлтэй нэгэн байсан гэвч нас өндөр гарсан тул бас амжаагүй ажээ. Буддын Урлахуй ухааны чиглэл Монголд ихэд хөгжиж, яг ийм нэрээр боловсролын төв бүрдээгүй байсан ч харин эдүгээ Гандантэгчинлин хийдэд 1990-аад оны үеэс тус хийдийн залуу ламтан Пүрэвбат санаачлан залуу банди нарт ном заан эхлүүлсэн эдүгээ уламжлалт урлахуй ухааны салбарыг тун боломжийн түвшинд тэгшитгэн хөгжүүлж байна. Нэн эртнээс “Тэжээхүй ухаан” нэр дор хөгжиж ирсэн эмийн салбарыг монголд өргөнөөр үзэж судалдаг байсан, эдүгээ энэ салбарыг монгол улсын “Эрүүл мэндийн Их сургуульд бие даасан дорно дахины эм, эмчилгээний арга ухааны судлах дээд боловсролын сургалт явуулдаг болгон өөрчилж, Ардын эмнэлгийн мэргэжилтэн, их эмч нарыг бэлтгэж байна. Тэрчлэн хувийн хэвшлийн дээд боловсролын сургууль 1990-аад оноос бий болов. Үүнд “Ач” дээд сургууль, “Манал” дээд сургууль ,“Энэрэл” дээд сургууль, “Монос” дээд сургуулиуд үүсэн бүрэлдэн ажиллаж байна. Эдгээр боловсролын байгууллага нь орчин үеийн шинжлэх ухаан, их дээд боловсролын байгууллагын биелүүлбэл зохих хууль, журам зааврын үүднээс монголын уламжлалт ангаах эрдэм

боловсролыг судлан, хүн ардын эрүүл мэндийн шинжлэх ухааны үйлсэд зохих хувь нэмрийг оруулж байна. Дээрх Монголын уламжлалт ангаах ухааны мэдлэг, арга барилыг өнөөгийн байгалийн шинжлэлийн үүднээс судлах, сурталчлах, хүний эрүүл энхийн үйлсэд хүртэх чиглэлээр мэргэжлийн цөөнгүй хүмүүс судалж эрдмийн ажил, диссертаци, ном бүтээл олныг туурвиж байна. Монголын буддын боловсролд Тарнийн гүн ухааны арга зүйг нэлээд өргөн авч үздэг бөгөөд төрөлхийн гажиг, түүний үр дагаврыг засаж арилгах, эдгээх боломжтой гэнэ. Тэгэхээр хүнд төрөлхийн, нэг үгээр урьдчилан зурагдсан, төлөвлөгөөт гажиг тодорхой учир шалтгааны улмаас, тодорхой хүчин зүйлийн нөлөөн дор гарч ирэх тохиолдолд, тодорхой орчинд, тодорхой цаг хугацаанд тохиолдох учраас түүнээс урьдчилан сэргийлэх, засахад судрын ба тарний гүн ухааны арга зүйг аль алиныг нь ашигладаг. Зурхай болон судар, тарний гүн ухааны аргаар гажигийг урьдчилан тооцож зурах хийгээд, засах арга нь хүний оюун ухаан, сэтгэцийн өвөрмөц талуудаар дамжуулан үздэг. Өмнө өгүүлж буй гажиг буй болох орчин нөхцлийг таслах шаардлагатай болсон тохиолдолд анагаахуй ухааны арга зүй дээр тулгуурласан урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж иржээ. Дорно дахинд ч Өрнөдөд ч анагаахуй ухаан харьцангуй жигд, өөрсдийн өвөрмөц онцлогтой хөгжиж байсан байх бөгөөд Дорно дахины анагаахуй ухаанд зөв оношлох илүү магадлалтай судасаар оношлох арга зүй давамгайлж байсан бол, Өрнөдөд ажиглалт, ам мэдээлэл дээр тулгуурласан оношлогооны энгийн арга зүй хэрэглэж байжээ. Эмчилгээний хэрэглэгдэхүүн нь Дорно ба Өрнө дахинд аль алинд нь ургамал амьтан, эрдэсийн гаралтай байгалийн түүхий эдээр бүтээгдсэн эм байсан бөгөөд харин Дорно дахинд зурагдсан болон үүсмэл гажиг, өвчлөлийг сэтгэл заслын аргаар эмчлэх, засах, одоо ч Өрнө дахинд нэг их итгэл үнэмшил олоогүй байгаа арга зүй хэрэглэж иржээ. Дорно дахины анагаах ухаанд төрөлхийн гажиг өөрчлөлтөөс үүдэлтэй өвчнийг сэтгэл заслын аргаар, үүсмэл гажиг өвчлөлийг эмийн аргаар, энергийн тэнцвэр алдагдалт, гэмтэлтэй холбоотой бол бариа заслын аргаар эмчилдэг байна. Дээр өгүүлсэн хүнийг эмчлэх гурван арга зүй нь хүн төвтэй шинжлэх ухаанд тулгуурлан үүсч хөгжсөн байна. Дорно дахинд ч Өрнө дахинд ч хүн төрөлхтөний хэдэн мянган жилийн ажиглалт туршилт дээр уламжлагдсан эм зүйн ухаан ангаах ухааныг дагалдан, хөгжиж ирсэн ажээ. Өрнө дахинд ангаах ухаан зонхилон хөгжиж байсан бол Дорно дахинд анагаахуй ухаанаас гадна төрөлхийн гажигийг тооцоолон оношлох зурхайн ухаан, түүнийг засах судрын ба тарний /сэтгэл заслийн/ гүн ухаан хөгжиж, эдгээр нь дорно дахины мэдлэг ухааны уламжлалт тэжээхүй ухаан1 гэсэн нэгдмэл нэг томъёоны дор, хүнийг судлах, хүнд үйлчлэх зорилтыг биелүүлж ирсэн аж. Аливаа зүйлийн учир шалтгаан, зүй тогтнолыг танин мэдэхгүйгээр түүнээс сэргийлэх, засах, эмчлэх, эдгэрүүлэх боломжгүй учраас хүнийг судлахад ийнхүү иж бүрэн ханддаг байсан хэрэг. Зурхайн ухаан, анагаах ухаан, судрын гүн ухааны шаталсан сургалтад бүрэн хамрагдан дүүргэж “Гавж” хэмээх эрдмийн цол хамгаалахдаа гарамгай цойлон шалгарсан оюун төгс эрдэмтнийг “Жүд”-ийн дацанд дэвшүүлэн суралцуулж, тэр хүн нь тарний гүн ухааны боловсрол эзэмшин, “Аграмба” /тарний ухааны доктор, профессор/ хэмээх эрдмйн дээд цол хамгаалдаг байснаас үзэхэд энэ нь бүхэл арван ухаан дээр тарний гүн ухааныг судалж түүний ид чадлыг төгс эзэмдсэнээр хүмүүст тусыг бүрэн хүргэх болно гэсэн философитой холбоотой аж. Тарний гүн ухааны судлагдахууны хүрээнд сэтгэхүйн зүй, гипитнозын арга, учир шалтгааны ухаан дасгал, зурхай хамаарагддаг байна.

Эдүгээгийн шинжлэх ухааны танин мэдэхүйд таамаглал төдий олон зүйлийн хариултыг Дорно дахины эдгээр ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн судалж эзэмшсээр хялбар олж, тайлж болохоор ч байгааг анхаарахгүй байж болохгүй юм. Дорно дахинд хэдэн мянган жил хөгжиж уламжлгдан ирсэн тодорхой шинжлэх ухааны салбаруудын нээлт, ололт, онол, баталгааг урьтаж эзэмшсээр цаашид хөгжил дэвшилд хүрч, хүмүүн төрөлхтөнийг мөхлөөс аварч болох талтай. Тийм учраас Дорно дахины тодорхой шинжлэх ухааны түвшинд нэгэнт судлагдан онол, арга зүйн хувьд баталгаажсан мэдлэгийг сэргээн судлах нь шинэ зүйлийн эрэлд мордон, зам гараагүй газраар тэмтчин явж, цаг хугацаа алдсанаас илүү үр өгөөжтэй, бас хялбар, бас хөрөнгө хүч бага зарцуулдаг хөнгөвчлөлтэй талуудтай ургамал, байгалийн зүйлсээр эмчилгээгээ хийх нь өнөө үеийн химийн эм урвал бүхий эм бодисоос илүү талтай юм. Энэ нь хүний бие эрхтэнд хортой тал нь харьцангуй бага нөлөөлөх аж. Монголын буддын боловсролд хамгийн өргөн хүрээгээр үзэж байсан салбар нь чойрын мэдлэг ухааны ухаанууд олон салбар, чиглэлийн мэдлэг олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулагддаг байжээ. Энд сургалтын үндсэн гол судлагдахуун нь Будда болон бусад гүн ухаантан, суут сэтгэгчдийн гүн ухаан, учир шалтгаан, сэтгэл зүйн судлалын иш үндсийг хамгийн энгийн ухагдахуунаас сэтгэлд ургахад хэцүү нарийвчлал хүртэл шатлан, гүнзгийрүүлэн судлаж, тайлбарладагт оршино. Гүн ухааны мэргэжлийн сургалт 5 шатлалтайгаар явагдах бөгөөд гүн ухааны 5 боть судрыг судалдаг байжээ. Энэ нь: 1. Эртний Энэтхэгийн философич Дигнага (VI зуун), Дхармакирти (VII зуун)нарын хөлгөн судраадаас үүдэлтэй Шалгадаг ухааныг “Дуйраа” гэдэг судруудаар гарын авлага болгон ашигладаг танин мэдэхүйн ухаан байдаг. Тухайлбал, буддын философийн төлөөлөгчид Дигнага, Дхармакирта, Васубанду, Нагаржуна нарын бүтээлүүдэд логик танин мэдэхүйн онолын үзэл баримтлалуудыг боловсруулсан байдаг. Ер нь буддын философчид логик, танин мэдэхүйн арга зүйн асуудалд ихээхэн анхаарч байсан уламжлалтай. Энэхүү уламжлалыг Монголын буддистүүд өвлөн хөгжүүлсэн ажээ. 2. Парчин-бурхны гэгээрэхүй буюу билгийн чанад хүрэхийн ухаан. Тодруулбал энэ нь төгс гэгээрэх сэтгэлгээний үе шатуудын тухай сургаал юм. 3. Ума-гүн ухааны хамгийн нарийн ойлголт болох хоосон чанарын онол. Ума нь логика /учир шалтгааны ухаан /, сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, Риторика /илтгэх урлагт/-т мэргэжүүлэх сургалт юм. Учир шалтгааны ухаан нь бага, дунд, их шатанд дотроо ангилагдан анги дэвших бүрт гүнзгийрэн судлагддаг байжээ. 4. Винай-сахил санваарын 253 ёсны суртал номлолыг “Дүлба” хэмээх судруудаар сурах бичиг, гарын авлага болгон сургадаг байжээ. 5. Зод-Бодь садны сэтгэл үүсгэж сэтгэлийн хатуужил суулган хоосон чанарыг олох ёсыг зааж байжээ. Буддын гүн ухааны шавь сургуулийн сургалтын судлагдахуун нь тогтсон тодорхой системтэй байсан ажээ. Тухайлбал “хадаг, шидэв, Жумбурай, юмжин, дондонжуу хэмээх дорд 5 ангид төвд хэлний дүрэм, сэтгэхүйн зүй, буддагийн товч түүх судалж 5 жил суралцдаг байжээ.

Мөн “ог, гом, габдамба, дом хэмээх ангид 4 жил суралцаж, буддын шашныг сурталчлан дэлгэрүүлэгч Энэтхэгийн Нагаржуна, Төвдийн Зонхаба нарын зохиосон судар бичгээр сэтгэхүйн зүй, сүм хийдийн горим ёс, бурхан болох (Буддагийн түвшинд боловсрон гэгээрэх ) замын онол судлахын хамт, эртний Энэтхэгийн буддын шашны сүм хийдийн дүрэм-винай, мөн абидарма буюу метафизик судалдаг байв. Энэ шатанд санскрит хэл, хэл бичиг заавал судалдаг байсан байх ба тооны ухаан, зурхай, монгол хэл бичиг, тэжээхүй ухааны үндсийг сонгон суралцдаг байжээ. Шавийн авъяас билиг тодорсон бол хөгжим, дуу, бүжиг, урлахуй ухаан, орчуулга зүй зэргийг ч цаашид шавилан судалж мэргэшдэг байжээ. Харин ахлах ангид дунд ангид үзсэнийг гүнзгийрүүлэн, дэвшүүлэн 4-6 судалж, сонгон суралцах замаар тодорхой мэргэшил эзэмших чиглэлээр бие даан суралцдаг байжээ. Монголын сургалтын хийдүүд нь өөр өөрийн сургалтын үйл ажиллагааны онцлог, журам, дүрэмтэй хэдий ч ерөнхий тогтолцоо, сургалтын арга, технологийн хувьд нэгдмэл нэг байжээ. Сургалтыг үргэлжлэх хугацаагаар нь доод, дунд, ахлах зиндаа гэхчлэн төрөлжсөн мэргэжлийн дээд сургуулийн тогтолцоо бүрдүүлэн, дараа нь залгамжлан үргэлжлүүлэн суралцуулж гавжийн дамжааны сургалт явуулж үзэх номын ухааныг эзэмшсэн хүн хамгаалалтад орж гавж зэрэг цол авдаг байжээ. Буддын анхан шатны боловсрол олгох бэлтгэл шатан эцэг, эхчүүд ойролцоогоор 7-8 насны эрэгтэй хүүхдээ өөрсдийн төрөл садангийн буюу багш хэмээн хүндлэгдсэн эрдэм номтой хүнд шавь оруулан төвд цагаан толгой заалгах ба энэ шатны сургалтад хамрагдагчийн ой тогтоолтыг сорих үүднээс Цогчин дуганы хурлын тогтмол уншлага болох “Хангал”, “Чойжид”, “Итгэл” хэмээх ерөөлийн ном тогтоолгоод, дараа нь шалгалт авч тэнцсэнийг сургуульд тусгай хуваариар оруулдаг байсан байна. Энэ үеэс цаашид мэргэших мэргэжлийн сонголт үндсэндээ эхэлдэг байв. Дараахь шатанд хүүхдийн Ухаан сийрүүлэх буюу суурь боловсрол олгох голдуу дотоод ухаан гэх буюу шашин сүм дуганы хурал номын сургалт нь доод, дунд, ахлах гэсэн гурван шатлалтайгаар зохион байгуулагддаг байжээ. Энэ шатны сургалтыг 12-16 жилийн хугацаанд хамгийн энгийн ухагдахуунаас нарийн төвөгтэй, хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн мэдлэг олгох чиглэлээр явуулдаг, амжилттай суралцагчид “дом тавих” албыг хүлээнэ. Гүн ухаан логикийн сургалтанд шилждэг. Үүнийхээ дараа буддын мэдлэг ухааны мэргэшлийн нарийн салбар мэдлэг эзэмшүүлэх салбаруудаа суралцагсад сонгоно. Хамгийн өргөн салбар нь чойрын ном үзэх хийд дуганруу орж Чойрын дуган хийдийн ангиудын судлагдахууныг дараахь дарааллаар судлагддаг ажээ. Судалгаанаас харахад судлагдахууныхаа багтаамжаас хамааран 16 хүртэл анги зиндаатай байсан,тухайлбал, гунгаачойлинд догва ойжин, лоорог, дүлбэ хэмээх анги зиндаатай байв. Эдгээр ухаан сийрүүлэх сургуулийг дүүргэсэн ерөнхий эрдмийн хувьд суурь, гүн ухаан ба тодорхой мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүн “Гэвш” хэмээх цол хүртэхийн тулд “Дом”-ын дамжаа барьдаг байжээ. “Дом”-ын дамжаа амжилттай барьсан буюу шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд “Гэвш” хэмээх боловсролын анхны зэрэг хүртдэг байсан ажээ. Сургуулиа амжилттай сайн дүүргэсэн “Гэвш” –ийг Гаарамбын дамжаанд суралцуулахаар тушаадаг байсан байна.

Шалгадаг ухааны сургалтын явцад гүн ухааны болон тусгай мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн суралцагчид зориулан мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх дээд шатны сургууль бөгөөд уг сургуулийг гаарамбын дамжаа хэмээн нэрлэдэг байна. Гаарамбын дамжаа буюу их, дээд сургуулийг сургалтын чиглэл, мэргэжлийг харгалзан гурав ангилж болох юм. Үүнд: 1.

Гүн ухааны сургалт явуулдаг Цанид буюу Чойрын хийд,

2.

Эмч, эм зүйч бэлтгэдэг Манба дацан,

3. Одон орны онол зүй, тоо, зурхай болон бусад мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг зурхай дацан. Эдгээр дацан /сургуулиудын/-ийн онцлогийг тус бүрээр задлан үзье: Дорно дахинд хамгийн түгээмэл дэлгэрсэн Буддагийн гүн ухаан-философийн ертөнцийг үзэх үзэл, тайлбарыг гүнзгийрүүлэн судалдаг шатны сургууль мөн ажээ. Цанид хийдийн гаарамбын дамжаа баривал “Гавж” хэмээх зэрэг хүртдэг байжээ. -Зурхайн дацанд “Төвд, Энэтхэгийн ном судраар зурхай, тооны ухаан, ба астрономийн зохиолууд судалж” байсан байна. Энэ дацанд хамгийн түгээмэл мэргэжилтэн бэлтгэдэг байсан ажээ. Энэ дацанд суралцан гаарамбын дамжаа амжилттай барисан хүнд “Зээрэмбэ” эрдмийн зэрэг олгодог байв. “Манба дацан нь ахлах сургууль төгсөхдөө эм эмчилгээ, оношлогооны чиглэлээр мэргэшсэн, цаашид тэжээхүй буюу ангаах ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж, эмч, эм зүйч мэргэжилээр эрдмийн зэрэг горилсон хүмүүс дэвшин суралцдаг сургууль байжээ. “Эмчийн дацанд Төвд, Энэтхэгийн эмнэлгийн ном судар судлаж, дөрвөн жил суралцаж төгссөн лам нарт хүмүүсийг эмчлэн сувилах эрх олгодог байжээ” Эмч дацангийн сургалтад хамрагдан гаарамбын дамжаа баривал “Маарамба” гэдэг цол зэрэг хүртээдэг байжээ. Эцэст нь боловсрол олгох хамгийн дээд шатны албан ёсны сургалтын тогтолцоо нь Аграмбын дамжаа барих “Жүд” дацан аж. Энэ дацанд дээр нэрлэсэн мэргэжлийн дацангуудад суралцан “Гавж” хэмээх эрдмийн цол зэрэг хамгаалсан хүнийг орон нутгийн нэр заан тушааж, тарний /Тантрын буюу Дандарын/ гүн ухааныг гүнзгийрүүлэн судлуулдаг байжээ. Буддын гүн ухааны чиглэлээр гүнзгийрэн суралцдаг хэдий ч дотооддоо эрдмийн цол зэрэг хүртээдэггүйгээрээ онцлогтой дээд сургууль-дээд шатны дацангууд нь цанид /чойрын/-ийн судрын гүн ухаанд мэргэжүүлэх үйл ажиллагаа явуулдаг, уг сургуулийг дүүргэсэн хүн Төвдөд очиж лхаарамба цол хамгаалж болдог байснаараа онцлогтой. Мөн Ламрин буюу Жанчуб-ламрин дацанд “Эрхэм сайн суралцсаныг нь Түвдийн Лхас хийдийн томоохон дацанд явуулан сургаж Лхарамбын мяндагт хүрэх эрхтэй болгодог байжээ. “Зиндаа анги хэсэг болбоос уул номуудыг буюу “Зава” үндэс гэхчлэн дороос дээш нь хэлэлцэх үе эрэмбэлэл болгодог бөгөөд “Зиндааны дарааллаар үзэх үндэс /эх зохиол/ тайлбар, тажод /эцсийн шинжилгээ /, нэмэлт оруулга, хураангуйлсан (Дуйра) утга тэргүүтнийг судалж байжээ. Эрдэмтэн хүмүүний түүх шастирыг шүүн үзвээс доодоос дээд зиндаа, анхан шатны сургуулиас тусгай мэргэжлийн дээд сургууль, академи хүртэл боловсрох дацангийн сургалтын шат бүрт

сургалтын хэрэглэгдэхүүн болох сурах бичиг өөр өөр буюу хийдийн эсвэл зохиогчоор нэрлэгддэг байв. Дээр өгүүлснээр номыг дороос дээш уламжлан хэлэлцэх тасралтгүй сургалтын зарчим үйлчилж байсан учраас анхан шатны сургуулийн дунд, ахлах ангид голдуу хялбарчилсан, хураангуйлсан сурах бичигт тулгуурлан сургалтыг зохион байгуулдаг байсан бол, дээд зиндаа буюу Гаарамбын дамжаанаас эх зохиол, тайлбар зохиол эцсийн шинжилгээний бүтээлийг бие даан үздэг. Энэ нь ихэвчлэн Домын дамбаа барих магистрантур үүрэг оногдсон хүмүүс ийнхүү ном судар үзэж судалдаг байв. Чойр цанидын дацан болон бусад сургалтад хамрагдсан суралцагч мэдлэгээ гаргах боломж нь парчин дамжаа барьсаны эцэст эхлэж нээгддэг байжээ. “Парчин дом хийлгүй бусдын багш болж болохгүй байв. “Арван дөрвөн жил сургалтад хамрагдсан суралцагч сургалтын эцэст л “Дом”-ын дамжаа барьж “Гэвш” болдог байж үүнийг ихэвчлэн зурхайч, эмч зэрэг тусгай мэргэжил эзэмшсэний баталгаа нь “Гэвш” хэмээх боловсролын зэргээр тодорхойлогддог байв. Өмнө дурдагдсан монголын уламжлалт боловсролын цөм болж тэмдэглэгдэх монголын бурхны шашин чойрын дуганы салбарууд нь тухайн үедээ ч монгол хүмүүний оюунлаг сэтгэхүйг дэлгэн хөгжүүлж байсан онцлог бүхий агаад энэ чойрын дацангийн судалахууны хүрээ өргөн, багш шавийн номд орох, ухаарах, мэтгэлцээний арга нарийн тул олж авах савын IQ оюуны чадамж өндөр, хар гүйлгээ ухаалаг учраас суралцахад ямар ч хязгаарлалтгүй, нээлттэй орчин бүрдүүлдэг байж. Түүгээрээ шалгарагсад багаасаа орон хийдээс авахуулаад ирээдүйн буддист мэргэдийн суудлаа олж байсан бололтой. “Чойр” хийдийн гавжийн дамжаа дүүргэсэн лам дамжаа бүрээ өгсөж шалгалт өгч эцэст нь чойрын таван ботины чиглэлээр хамгаалалт хийж гавьжийн цол зэрэг хүртдэг байсан, эдүгээ ч нийслэл дэх Гандантэгчинлин хийдэд Гавьжийн дамжаанд сууж “гавьж” цолыг хамгаалж байна. Харин монгол лам нараасТөвдөд жишээлбэл Лхасд очиж Цагаан сарын шиний 15 (чоймпрэлжунва)-ны дотор гавжийн дамжаанд сууж “Гавж” цол хамгаалсан хүнийг “Лхарамба” буюу Лхасын Лхаравжамба(төвд) цол хүртэж байсан байх юм. Энэ сургалтыг Гаарамбын дамжаа хэмээн монголын томоохон хийдэд эрхэлдэг байж, хамгаалалтын хэлбэр нь мэтгэлцээний (Дагсал) хэлбэрээр явагдана.1 “Аграмба” цолны сургалт нь ихэвчлэн “Жүд” дацанд явагдана, энэд тарний гүн ухаан суралцдаг, түүнийгээ эзэмшин хамгаалсан ламд “Аграмба” цол хүртээдэг байв. 30 аад оны улс төрийн үйл явдлын үеэр энэ “Аграмба” цол бүхий лам нар эхний ээлжинд хэлмэгдсэн бололтой байдаг. 1970аад оны үеэр монголд Дамдиндорж хэмээх нэгэн настан байлаа. Эдүгээ ийм цолтой буддист манайд байхгүй. Эрдмийн дээр нэрлэсэн цол, зэргийг олгох буюу хамгаалалт хийлгэх эрхийг зөвхөн Төвдийн Лхас дахь бурханы шашны төв захиргааны буюу 1911 оноос хойш Богд хааны шийдвэрээр дацангийн сургалт, ялангуяа эрдэмтэн мэргэдийн тоо, чанар чансааг харгалзан олгодог байсан байна. Судалгаанаас үзэхэд Дацангийн бүх зиндаанд алгасалгүй дэвшин 12-16 жил суралцаж, ерөнхий эрдмийн хийгээд тусгай мэргэжил эзэмших сургалтад хамрагдан, Чойрын гүн ухааны 5 ботиос дарааллын дагуу эхний гуравт багтдаг Дүйрээ-учир шалтгааны ухаан, Парчин-буддын ертөнцийг үзэх сургаал, Ума-буддын төв үзэл (мадямика философи) онолыг судлан “Дом”-ын дамжаа барьж,

буддын шашны онол, арга зүйч болж мэргэшдэг, улмаар хүн зонд үйлчлэх нарийн мэргэшлийн /зурхай, эмч, домч эсвэл буддын гүн ухааны чиглэлээр аги тарний чиглэлээр бие даан хичээллэх буюу төвдөд очиж суралцах замаар гүн ухаан, шашны онол түүх, дотоод ухааны боловсролоо гүнзгийрүүлэн мэргэших, цол зэргээ ахиулдаг байжээ. Дом тавьж “Гэвш” цол хүртсэн, цааш гүнзгийрүүлэн суралцах төгс авъяастай, басхүү сонирхолтой хүнийг харъяа хошуу тамгын газраас “Гаарамбын дамжаа”-нд суралцуулах илгээлт өгдөг байсан ажээ. Гаарамбын дамжаанд суралцагч Чойрын цадам, Зод, Винайн ботийг бүрэн судалж гүн ухаанд тэгшрэх явдлыг эрхэмлэдэг байжээ. Энэ дамжаанд 5-аас дээш жил бие даах журмаар суралцан ухааны их 5 орон, ухааны бага 5 орныг төгс эзэмшсэн хүн, хэдэн өдрөөр үргэлжлэх “дагсал” хэмээх мэтгэлцээнд орж, нийтийн өмнө зөвхөн эрдмийн цол зэрэгтэй / Гавж, Аграмба болон түүнтэй дүйцэх / тусгай томилогдсон мэргэд, хийдийн болон Дацангийн тэргүүн нарын асуултад хариулах хэлбэрээр Чойрын онолч өөр мэргэшсэн лам нар онолын мэтгэлцээнийг зохион байгуулалттайгаар хийд дацанд “Дагсал” хаялцах энэ нь эдүгээ зарим их сургууль, эрдэм номын газарт “Их семинар” нэрээр зохиож буй онолын семинар лугаа хэлбэрийн хурал байсан аж. Гавж, Аграмбын цол горилох сургалт 4-5, түүнээс дээш жилийн хөдөлмөр шаарддаг атлаа “Бүтээл” нь бичмэлээр хийгддэггүй байсан байх бөгөөд Гавжийн дамжаа барьж “Гавж” хэмээх мяндаг цол хүртсэн хүн харин цаашид, бүтээл туурвих эрхтэй болдог, багшлах өвөрмөц төрхтэй болдог байв. Эмчийн Манба дацангийн сургууль дүүргэсэн Маарамба, Төвд оронд Гоман хийдэд гүн ухааны дацанг дүүргэвэл Дооромбо гэх зэрэг тусгай мэргэжлийн чиглэлийн эрдмийн цол хүртээдэг байсан юм. XX зууны 20-иод оны үед их хүрээнд баргцаалсан тоогоор 800-900 шахам гавж, 150-200 аграмба байжээ гэсэн нь зөвхөн Их хүрээнд хамрах баримт байгаад бусад эрх бүхий хүрээ хийдэд хамгаалсан, тэнд оршин суудаг болон 1920 оноос хойш 17 жилийн хугацаанд мяндаг цол хамгаалсан эрдэмтэнлам байсныг статистикгаргасан мэдээ байдаг юм. Дацангууд ямар үүрэг гүйцэтгэж ирснийг Монголдоо төдийгүй, Дорно дахины ард түмний сан хөмрөгт хувь нэмэр оруулсан олон арван монгол эрдэмтэн, сэтгэгчдийн бүтээл гэрчлэнэ. Монгол дацангийн сургалтыг дүүргэгчдийн дотроос буддын гүн ухаанаар боловсорсон олон арван гүн ухаантнууд төрөн гарчээ. XVII-XIX зууны туршид монгол сэтгэгчдээс төвд хэлээр эртний Энэтхэгийн төрөл бүрийн ухааны асуудлаар олон тооны зохиол туурвижээ1 Эл хүмүүсийн дотроос буддын шашны гүн ухаанаар зохиол бичсэн хүмүүс зуу гаруй байжээ. Эл мэдээллээс харахад Монгол зурхайн мэргэд одон зурхай хийгээд хар зурхайн чиглэлээр олон сонирхолтой ном бүтээлийг туурвисан аж. Ялангуяа амьдын зурхай, тэр дундаас өвчтөний зурхайг нарийвчлан шинжлэхүй тэргүүтнээр монголчууд Нангиад, Жагар, Төвдүүдээс ч илүү давамгай амжилтад хүрсэн буй2 хэмээгээд 65 эрдэмтний 300 гаруй бүтээлийг тоочсон аж.

Related Documents


More Documents from "panflorin"

Buddha Mgl
February 2021 1
Uau Udirdamj
January 2021 0
Emiin_devter
January 2021 1
Anti_book
January 2021 1